Блокчэйнтэй харьцах Microservice

Ухаалаг гэрээтэй хялбар харьцах REST service

TEO блокчэйнтэй харьцахад web3js, web3j гэх мэт web3 sdk ашиглах шаардлагатай ба энэ тохиолдолд ухаалаг гэрээг импорт хийх, хэтэвч үүсгэх, хэтэвч цэнэглэж gas fee төлөх, хувийн түлхүүрээр гүйлгээг sign хийх гэх мэт үйлдлийг үндсэн HR систем дээр хийх хэрэгцээ гарна.

Үүнийг хөнгөвчлөхийн тулд бид дээрх бүх үйлдлийг хийдэг Microservice хөгжүүлсэн ба уг HR системээс REST api дуудах эсвэл RabbitMq-ээр дамжуулж блокчэйнд өгөгдөл бичнэ. Ерөнхий архитектур, ажлын урсгалыг доор харуулав.

  1. HR систем ажилтны мэдээллийг бидний тодорхойлсон JSON форматын дагуу бэлдэж Microservice рүү илгээнэ.

  2. Microservice нь урьдчилан хэтэвч, gas fee, ухаалаг гэрээг бэлдсэн байх ба ирсэн JSON өгөгдлийн property-г эрэмбэлж Hash утгыг SHA-256 алгоритмаар тооцоолно.

  3. Тооцоолсон Hash утгыг KYE ухаалаг гэрээрүү дамжуулна.

  4. Gas fee төлнө.

  5. Блокчэйн рүү Hash утга болон KYE ухаалаг гэрээг гүйлгээ хэлбэрээр илгээнэ.

  6. Блокчэйн рүү бичих бичилт амжилттай болсон бол Microservice нь HR системээс ирсэн JSON өгөгдөл дээр KYE ухаалаг гэрээний хаягийг нэмж HR систем рүү буцаана (Response JSON). Энэ ухаалаг гэрээний хаяг нь маш чухал бөгөөд уг ажилтны мэдээллийг баталгаажуулахад хэрэг болно.

  7. HR систем ухаалаг гэрээний хаягтай JSON кодыг ямар нэг өөрчлөлт хийлгүй шууд QR луу хөрвүүлэх шаардлагатай.

  8. QR кодыг ажилтанд ямар нэг аргаар (хэвлэх, ажилтны үнэмлэх болгох, мэйлдэх г.м.) хүргэж өгнө.

Last updated